Эмэгтэйчүүдийг урхидан хөнөөж, скочдож чемоданд хийсэн “Д”-г олж тогтоожээ

Өөрийгөө эмэгтэйчүүдэд маш их мөнгөтэй гэх сэтгэгдэл төрүүлж, урхидан наргиж цэнгэдэг 20 настай иргэн “Д” нь 32 болон 16 настай эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллага олж тогтоон, шалгаж эхэлжээ.

Тодруулбал, зургаадугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн … тоотод оршин суух 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ мөн дүүргийн … тоотод оршин суух 16 настай эмэгтэйн амь насыг хохироожээ. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гал тогооны өрөөнд байсан цахилгааны уртасгагч утсаар хоолойг нь боож амь насыг нь хохироож цэнхэр өнгийн жижиг зөөврийн чемодан дотор хийсэн байжээ. Тухайн хэрэг болсон талаар найзууд нь гэх хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирүүлж, улмаар хэргийг газраас холбогдох баримтуудыг авч мөрдөн шалгалт эхэлсэн байна Мөн 16 настай охины амийг хөнөөхдөө дөрвөн эмэгтэй найзыг авч явж, хамт байжээ.

Мөн тухайн өдөр “… байрны … тоотод хүн нас барсан байна” гэх дуудлагаар очиход ЧД-т оршин суух 32 настай эмэгтэйн амь насыг хохироож, наалдамхай туузаар ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байжээ. Шалгалтаар уг хэргийг мөн 20 настай Д үйлдсэн болохыг тогтоожээ. 32 настай амь хохирогчийн цогцос удсан байдалтай олдсон байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *