ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол такси” компанийн захирал, зам тээврийн судлаач Э.Тэмүүжин мэдэгдэл хийнэ
Зургаадугаар сарын 25-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00-12:00 цагт: МҮХАҮТ-д: “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн оролцогч нарт батламж гардуулна.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11:30 цагт: Иргэний хөдөлгөөний нам (ИХН) Засгийн газрын бүтцээ зарлаж хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо мэдээлэл хийнэ.
12:30 цагт: МУИС-ийн номын санд: Монголын Нотариатчдын танхим болон Германы Нотариатчдын танхимын хамтын ажиллагааны гэрээ сунгах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9535-1393.
13:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Монгол такси” компанийн захирал, зам тээврийн судлаач Э.Тэмүүжин мэдэгдэл хийнэ. Түгжрэлийг бууруулах талаар холбогдох эрх баригч хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж байна. Утас 8020-0570.
-Яармагийг Эрчим хүчний гудамжаар I хороололтой холбох гүүрний ажлын талаар хэвлэлийн хурал болно.
-ШӨХТГ УИХ-ын сонгуулийн хуулийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хянан шалган ажиллаж байна.
-Алслагдсан орон нутагт амьдарч буй охидод мэдээллийн технологийн ур чадвар олгох “Код бичих охидын хөтөлбөр-2024” эхлээд байна. Утас: 9499-9598.
-Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.
Соёл урлаг:
-Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлчид Япон улсад олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнд оролцоно.
-МУЭ-ийн гишүүн, МУСТА, Монгол арт галерейн ерөнхий зураач Ц.Оюун-Эрдэнэ “Монгол арт” бие даасан үзэсгэлэнгээ Япон улсын Ёкохама мужийн Азамино арт галерейд толилуулна.