Эрдэмтэд: Янжуураас цахилгаан тамхи руу шилжсэний дараа судас хэрхэн өөрчлөгддөг вэ
“Халаадаг болон цахилгаан тамхи хэрэглэдэг хүний цусны судас янжуур тамхинаас бүрэн татгалзсан, эрүүл хүнийхтэй ижил байдаг” гэж Шеффилд Халламын их сургуулийн хэсэг эрдэмтдийн Британийн шинжлэх ухааны BioMed Central Medicine сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны үр дүнд танилцуулжээ.
Гурван бүлэг тамхичид дээр хийсэн урт хугацааны ажиглалтын үндсэн дэ эр янжуур тамхинаас халаадаг төхөөрөмжрүү шилжсэний дараа судсанд хэрхэн өөрчлөлт орж буй талаар судалгаа явуулжээ.
Ялангуяа 3 ба 6 сарын хяналтын явцад цусны тэлэлт, ацетилхолин, натрийн нитропруссид, цусны дундаж даралт зэрэг гол үзүүлэлтүүд сайжирсан нь илэрсэн байна. Халаадаг тамхи хэрэглэж тамхинаас татгалзсан хүмүүс 3 сарын дараа зүрх судасны системд нь ихээхэн эерэг нөлөө үзүүлж, янжуур тамхи татдаг байсан үеийнхээс эрүүлжиж буйг баттай тогтоосон.
6 сарын дараа илүү тод эерэг нөлөө ажиглагдсан бөгөөд тамхи халаах төхөөрөмж рүү шилжсэн хүмүүсийн судасны эрүүл мэндийн гол биомаркерууд нь тамхинаас бүрэн татгалзсан хүмүүстэй бараг ижил байгааг харуулсан байна.
Янжуур тамхи татдаг хүний зүрх судасны үйл ажиллагаа болон ерөнхий эрүүл мэндэд цахилгаан тамхи болон тамхи халаах төхөөрөмж хэрхэн нөлөөлж буйг судалсан томоохон хэмжээний судалгааг Европын парламент, Британийн анагаах ухааны нийгэмлэг, түүнчлэн Европын эмнэлгийн зохицуулагчдын хамтарсан байдлаар гүйцэтгэсэн юм. Уг судалгааг Европт, тэр дундаа Их Британид хэдэн арван сая тамхичид аль хэдийн янжуур тамхинаас өөр никотины эх үүсвэрт шилжсэн боловч янжуур тамхи, цахилгаан тамхины хор хөнөөлийн харьцуулалтын талаар шинжлэх ухааны найдвартай мэдээлэл дутмаг байгаагаас үүдэн хийсэн юм.
Иймд Шеффилд Халламын их сургуулийн хийсэн судалгаа эргэлзээг арилгах бөгөөд аль хэдийнээ янжуур тамхинаас татгалзуулах төвүүд өвчтөнүүдээ утаагүй халаадаг тамхи руу шилжүүлэхийг албан ёсоор зөвлөж байгаа энэ үед чухал хэрэгцээг хангасан судалгаа боллоо гэж дүгнэж байна.
Янжуур тамхи татах нь зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл гэдгийг тус судалгааг гүйцэтгэсэн баг онцолж байна. 7 мянга гаруй хортой, хордуулах бодис агуулсан тамхины утаа нь эндотелийн гэмтэл, титэм судас болон захын артерийн үйл ажиллагааг алдагдуулж, тромбоз үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж тэмдэглэжээ. Тамхины утаа нь архаг үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь атерогенийн процесс, бие махбод дахь үрэвслийн биомаркерын түвшинг нэмэгдүүлдэг. Тамхи татдаг хүмүүсийн эргэн тойронд байгаа хүмүүс ч үүнд өртдөг: дам тамхидалт нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг ойролцоогоор 30 хувиар нэмэгдүүлдэг байна.
Эх сурвалж: https://bmcmedicine.biomedcentral.com/articles/10.1186/s12916-022-02451-9#Sec24