Санал өгсөн иргэдэд бэхээр бус зориулалтын үзгээр тэмдэглэгээ хийнэ
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагт улс даяар зохион байгуулагдана. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2,198 санал авах байр бэлдээд байгаа юм. Санал өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийдэг. Ингэхдээ зориулалтын бус бэх ашиглан, иргэдийн гар, хурууг бохирдуулдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд тийм асуудал үүсэхгүй аж. Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “Өмнөх шиг бэхэнд дүрж, тэмдэглэгээ хийхгүй. Зориулалтын үзэг ашиглана. Тиймээс иргэдийн гарыг бохирдуулж, бэх болгохгүй” гэв.