СЕХ: Сонгогч та 1800-2800 сонгогчдын лавлахаас мэдээлэл авах боломжтой

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 07.00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл СЕХ-оос дараах мэдээллийг өглөө.

Сонгогч та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг,

https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харах боломжтойгоос гадна https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулан харах боломжтой. Мөн 1800-2800 сонгогчдын лавлах /энгийн утасны тарифаар/-аас мэдээлэл авах боломжтой.

Санал авах байранд сонгогч танд 2 хэсэгтэй саналын хуудас өгнө.

  • Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
  • Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ.
  • Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно.
  • Саналын нууцлалаа хадгалахын тулд Та хавтас ашиглаарай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *