Афганистаны сургуульд болсон дэлбэрэлтэд өртөж нас барсан хүүхдийн тоо 60-д хүрчээ

Афганистаны нийслэл Кабул хотын Дашт Барчи дүүргийн дунд сургуулийн ойролцоо болсон дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хүүхдийн тоо өссөөр 60-д хүрчээ.

Дэлбэрэлт сургуулийн гадаа, хичээл тарж байх үеэр болсон тул маш олон хүүхэд өртсөн байна. Халдлагад өртөж нас барсан болон шархадсан хүүхдүүдийн ихэнх нь эмэгтэй, бага насных байжээ. 

Халдлагын зорилго одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч АНУ тус улсаас цэргээ бүрэн гаргаж дуусах талаар мэдэгдсэнээс хойш, ялангуяа Жо Байденыг Ерөнхийлөгч болсноос хойш тус улсад халдлага дэлбэрэлт эрс нэмэгдээд байгаа нь үнэн юм.

Эх сурвалж: BBC 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *