Хөгжлийн банкинд 19 сая долларын өртэй НВЦ компанийн нотлох баримтыг шинжилж байна
Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой шүүх хурал өнөөдөр /2023.05.23/ 27 дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанаар НВЦ компанитай холбогдох нотлох баримтыг шинжлэн судлуулж буй юм.
Сануулахад, НВЦ компани нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан ч цаг хугацаандаа эргэн төлөөгүйгээс 19 сая ам.долларын үлдэгдэлтэй байгаа юм.
НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар “Бид Германы шувууны фермийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр арилжааны банкуудад хандан зээл авах гэсэн боловч чадаагүй. Германы Хөгжлийн банканд хандаж, зээл авах болсон юм. Гэвч тус банк анх олгохоор шийдсэн зээлийг бууруулсан. 25 сая биш 11 сая ам.доллар болгон бууруулсан. 2013 онд манай улсад санхүүгийн хямрал болж, ам.доллар нэг өдөрт 1300-аас 1800 төгрөг болж өсч байсан. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд найдаагүй. Энэ оны сүүлээр төсөл бүрэн дуусаж, Монгол Улс өндгөө 100 хувь дотоодоос хангадаг болно” гэж мэдэгдэж байв.