“СТАРТАП 2023” улсын уралдааны энэ жилийн шилдгүүд тодорлоо

АМЖИЛТ ӨӨД ТОД ГЭРЭЛТ-уриан дор зохион байгуулагдсан энэ жилийн уралдаан хоёр сарын хугацаанд амжилттай үргэлжилж үндэсний хэмжээний шилдэг багуудаа тодрууллаа.

“Demo Day” арга хэмжээ зургадугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэг 15 багийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөлөө.

Багууд дөрвөн минутын давчуу хугацаанд өөрийн бизнесээ танилцуулах, хурдасгуурын хугацаанд хэрхэн бэлтгэгдсэнээ харуулах хүндхэн даалгавартай тулгарсан бөгөөд үүнийгээ ч бүх багууд амжилттай гүйцэтгэж улсын хэмжээнд өрсөлдөхүйц шилдгүүд гэдгээ батлан харуулж чадлаа.

Шилдэг багуудыг тодруулах нэр хүндтэй бас хариуцлагатай үүргийг хүлээж шүүгчдийн бүрэлдэхүүнээр – УИХ-ын гишүүн Х.Ганхуяг – УИХ-ын гишүүн Д.Өнөрболор – Санхүү эдийн засгийн сургуулийн ахисан түвшний сургалт, судалгаа эрхэлсэн проректор доктор, профессор Г.Батхуяг – “UB CAB” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр – Nito COO, Startup Mongolia Board–ын гишүүн З.Уянга нар ажиллаж үндэсний шилдгүүдийг тодрууллаа.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:

3-р байр гурав тодорч тус бүр 15,000,000₮-ийн санхүүжилт авах болзол хангалаа. Тухайлбал, “Oneday JOB” ажилтан шаардлагатай байгууллага болон ажил хайгч хоорондыг платформоор дамжуулан холбох хүний нөөцийн бүрдүүлэлтийн систем, “Хөөрхөн Эрдэнэт баг” цаасны хог хаягдлаар хийсэн эко шахмал түлш, “HybOrg” баг биет болон виртуал хувцасны хосолсон хэрэглээ борлуулалтыг хангасан платформ шалгарлаа.

2-р байр хоёр тодорч тус бүр 17,000,000₮-ийн санхүүжилт авах болзол хангалаа. Үүнд “Eco pass” баг – нэг удаагийн гарын саван болгон ашиглах боломжтой мандат болон тараах материал, “AVR Plus” баг -хиймэл оюун ухаанд суурилсан Виртуал дохионы хэлмэрч багууд багтжээ.

Харин тэргүүн байр буюу энэ жилийн Улсын аваргаар Металанд Метафорс баг “Металанд” төслөөрөө шалгарч 20,000,000₮-ийн санхүүжилтийн болзлыг хангалаа.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments