ХНХЯ: Санал хураах бүх нийтийн амралтын өдөр дундаж цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т “Ээлжит болон ээлжит бус сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна” гэж заасан байдаг.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураах бүх нийтээр амрах талаар тусгасан ч нэг өдрийн цалинг хэрхэн тооцох талаар тодорхой заалт байхгүй. Тиймээс энэ асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-т зааснаар “Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн зохицуулалт мөрдөгдөх аж.