Ерөнхийлөгч 48-р сургуульд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саруул хотхонд саналаа өгнө
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох бөгөөд нийт 19 нам, 2 эвсэл оролцож байна. 78 гишүүнийг мажоритар системээр сонгох бүсчилсэн 13 тойрогт 966 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Харин 48 гишүүнийг нам, эвслийн авсан саналаар хувь тэнцүүлэн буюу пропорциональ тогтолцоогоор сонгоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд саналаа өгнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.40 цагт Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Саруул хотхонд байрлах сонгуулийн 8-1-3-4 дэх хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.