Олимпын наадамд өрсөлдөх нэг эрх нэмэгдлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх 16 бөхийн квотыг дахин хуваариллаа.
Учир нь ОУОХ-оос дэлхийн бөхийн холбооны тив, дэлхийн олимпын эрх олгох тэмцээнээс Парисын олимпын наадмын эрх авсан, гэвч ОХУ, Украйны дайныг дэмжсэн гэх шалтгаантай 16 тамирчныг олимпод өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн. (Эдгээр жинд эрх авсан тамирчдыг солих мөн Individual Neutral Athletes нэр дор олимпод оролцох шаардлага байв. Уг шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн эсрэг тал байр сууриа илэрхийлсэн)
Эдгээр тамирчид нь ОХУ, Беларусын шигшээ багийн төлөөлөл. Ингэснээр 16 жинд ( чөлөөт бөх эр, эм, сонгомол төрөлд) дахин хамгийн өндөр чансаатай бөхөд огших зарчмаар дахин хуваарилж Монгол Улсад, эмэгтэйчүүдийн 57 кгд ОУХМ Б.Хонгорзулд олимпын наадамд өрсөлдөх эрх шилжив.
Учир юу байв. Беларусын чөлөөт бөхийн баг тамирчид Парисыг зорих 10 эрх авсан Гэвч ОУОХ-ноос дайныг дэмжээгүй, төвийг сахисан Беларусь тамирчдаар сонгомол бөхийн 130 кг-аас бусад жин тус бүрийн тамирчдыг солих үүрэг өгөв. Беларусчууд үүнийг дэмжээгүй. Эрх авсан тамирчид олимпод өрсөлдөх нь зөв хэмээн үзсэн.
Ингэснээр эмэгтэйчүүдийн 57 кгд Беларусын шигшээ багийн тамирчин Олимпын мөнгө, дэлхийн хошой хүрэлтэй Ирина Курочкина хасагдаж оронд нь огших зарчмаар манай тамирчин Б. Хонгорзул Парисыг зорих эрхтэй болов.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Парисыг зорих “тийз”-ээ захиаллаа.
Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд АНУ, Япон, Монгол Улсын эмэгтэй шигшээ багууд ийнхүү бүтэн багаараа хүч сорих нь.
Монголын үндэсний олимпын хорооноос энэ сарын 30 -ны дотор уг эрхийг баталгаажуулж ОУОХ-руу хариу илгээх юм.