Д.Батхуяг: Мөнгө тараасан 20 орчим үйлдлийг баримтжуулсан

Дорноговь аймагт өчигдөр шөнө мөнгө тарааж байна гэх гомдлыг Ардчилсан Нам(АН)-ын зүгээс гаргажээ.

Үүнээс гадна хэд хэдэн хууль бус үйлдэл гарсан талаар АН-ын Хуулийн газрын дарга Д.Батхуяг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тухайлбал:

  • Дорноговь аймагт мөнгө тарааж байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байна.
  • Үүний дараа тус тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн байр, автомашинд хууль бусаар нэгжлэг хийсэн.
  • Мөн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй иргэний ерөнхий менежер н.Даваажавын гэр оффис, автомашинд хууль бусаар үзлэг хийжээ.
  • Харин Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Дашням өөрийн эзэмшлийн JET скүүтэрийг их хэмжээгээр саналын байранд байрлуулсан нь сонгогчдын саналыг татах хууль бус үйлдэл юм.
  • Ардчилсан Намын ажиглагч нарыг дуу, дүрсний бичлэг хийлгэхгүй гэсэн нь хуулийн хүрээнд олгогдсон эрхийг зөрчиж байна.
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг дээр зөөврийн хайрцгаар өчигдөр санал авсан. Ингэхдээ үнэгүй эд зүйл өгөх нэрийдлээр тухайн иргэний үнэмлэхийг авч явсан хэргийг шалгуулж байна.
  • Хөвсгөл аймгийн сонгуулийн хороод сонгогчдод зөвлөмж өгөх нэрийдлээр МАН-ын хоёр нэр дэвшигчийг заавал дугуйлна гэж зааварлажээ. Үүнийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа зэрэг мэдээлэл өглөө.

Түүнчлэн мөнгө тараахтай холбоотой 20 орчим үйлдлийг Ардчилсан Намын зүгээс баримтжуулж, шалгуулах хүсэлтээ өгсөн талаар онцолсон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *