МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр МАН 68 суудлаар олонх болж, засгийн эрхийг дөрвөн жил үргэлжлүүлэн барихаар болсон билээ. Одоо эрх баригч намаас УИХ-ын даргаар сонгож, Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулах Засгийн газрынхаа 40 хувьд нь АН, ХҮН намын төлөөллийг оруулж, УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг томилох саналаа илэрхийлсэн тухай зарим эх сурвалж мэдээлж буй.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, хамтарсан Засгийн газар болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болжээ.
Удирдах зөвлөлийн хурал хэдэн цагт эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.