Алба хаагчид 44 иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас найман хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.