УИХ-ын гишүүний үнэмлэх олгох үйл ажиллагааг хойшлуулж, 14.00 цагт товложээ
УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгохоор болсон. Тодруулбал, СЕХ хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгохоор тогтоол баталсан юм.
Улмаар сонгуулийн дүнг өнөөдөр УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дараа 12.00 цагт УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд, үнэмлэх олгохоор товлосон байв. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг 14.00 цагт болгон хойшлуулжээ.