ЕТГ-ын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр ажиллана
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Шинэ Ерөнхийлөгчийн багт хэн хэн багтаж ажиллах вэ гэдэг сонирхол татаж буй энэ үед томилгооны сураг гарсаар байна.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатарыг томилон ажиллуулах гэнэ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томиллоо.
Түүнчлэн ЕТГ-ын дэд даргаар А.Үйлстөгөлдөрийг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үүргийг сэтгүүлч Ө.Золбаярт хариуцуулахаар болжээ.
Мөн Ерөнхийлөгчийн орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд удахгүй тодрох юм.