ЦЕГ: Цонжинболдогт аяллын онгоц осолдсон гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн

Цонжинболдогт хоёр хүний суудалтай аяллын онгоц осолдсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тодруулахад,

“Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг, Цонжинболдогоос зүүн тийш хоёр хүний суудалтай аяллын онгоц унасан гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2024.06.30/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал хэвийн” гэх мэдээллийг өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *