ЗГ : Сар шинийн өмнө ээлжит бус чуулган зарлаж, тэтгэвэр нэмнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

 

 

Энэ дагуу өчигдрөөс Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Удахгүй ээлжит бусаар хуралдах товтой байна.

Улмаар сар шинийн өмнө тэтгэвэр тэтгэмж нэмэхийн тулд ээлжит бус чуулган яаралтай зарлаж, 2022 оны төсөвт тодотгол хийхээр болсон байна.

Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *