УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд хуралдаж байна
УИХ -д сонгогдсон Ардчилсан намын гишүүд энэ цаг мөчид хуралдаж байна. Уг хуралдаанаар бүлгийн дарга, УИХ-ын дэд даргын асуудал хэлэлцэж байгаа бололтой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж байгаа гэх мэдээлэл бий.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй парламент байгуулагдаж өнөөдөр /2024.07.02/ анхныхаа чуулганыг хуралдуулан, гишүүд тангараг өргөсөн. УИХ-ын гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргыг сонгосын дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулсан юм. Ес дэх удаагийн парламентад МАН-68, АН-42, ХҮН нам найм, Үндэсний эвсэл болон Иргэний Зориг Ногоон нам тус бүр дөрвөн суудал авсан. Хурлаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.