Хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 8-9-ний өдрүүдэд болно

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ.

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

– Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)

– Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

– Уралдаанч хүүхдийн карт

– Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх

– Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт

– Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)

– Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй

– 2024 оны долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *