“Зургаан сартай жирэмсэн эхнэрт минь зулбуулах эмийг андуурч өгснөөс болоод хүүхдээ алдчихлаа”

ЭХЭМҮТ-д жирэмсний хяналтад орохоор очсон зургаан сартай жирэмсэн эмэгтэйд, ижил нэртэй өвчтөний зулбуулах үйлчилгээний эмийг андуурч өгснөөс болж, хүүхдээ алдсан харамсалтай хэрэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болжээ. Хохирогчийн ар гэрээс эмнэлгийн буруутай үйлдэлд гомдолтой байгаагаа илэрхийллээ. Хохирогчийн нөхөр:

“Манай эхнэр орон нутгийн харъяалалтай. Онцгой заалтаар ЭХЭМҮТ рүү хяналтад шилжиж ирсэн. Гэтэл эмч эхнэртэй минь ижил нэртэй өвчтөний эмчилгээг андуурч, зулбуулах эмчилгээ хийснээс хүүхдээ алдчихлаа. Эхнэр минь сэтгэлзүйн байдал тогтворгүй, маш хэцүү байна. Бид гомдолтой байна” гэсэн бол ЭХЭМҮТ-өөс буруутай үйлдэлдээ уучлал гуйсан юм.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *