“Эрдэнэс тавантолгой” хк-ийн биржийн арилжаа хийгдэж эхэлснээс хойших 100 дахь арилжаа амжилттай боллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 88.5 ам.доллароос эхлэн дуудаж, 91.5 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ны өдөр анхны арилжаа хийгдсэнээс хойш нийт 100 удаагийн арилжаагаар 2.59 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.7 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.