Аялал зугаалгын үед болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих;
Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах;
Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.