“Дотоодын аялагчид 860 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх магадлалтай”
“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” БОАЖЯ-тай хамтран “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” талаар судалгаа хийжээ. Судалгаагаар дотоодын аялагчид аялалд хэчнээн төгрөг зарцуулдаг болохыг тооцоолсон байна. Нийт аялагчдын 24.7 хувь нь аялалдаа 1-1.2 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Харин 15 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 13 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн зарцуулахаар судалгааны үр дүн гарчээ.
Дотоодын аялагчдын Монгол Улсад бий болгож буй мөнгөн хөрөнгийн эргэлтийг мөн тооцоолсон байна. Хамгийн багадаа 340 тэрбум төгрөгийн, хамгийн ихдээ 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэх магадлалтай гэх дүн гарчээ. Үүнээс үндэслэн тооцоолоход, дунджаар 860 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгоно гэж үзжээ.