Б.Сэр-Од: Олимпын бэлтгэлээ Японд базааж байна. Тэндээсээ шууд Парис руу явна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис 2024” зуны олимп болон паралимпын наадамд оролцох баг тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч, далбаа гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон билээ.

Энэ удаагийн олимпын наадмын тугчаар марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн, паралимпын тугчаар Э.Содномпилжээ, Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.

Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Өдгөө 42 настай марафонч эр 2004 оны Афины олимпод анх оролцож байв.

Б.Сэр-Од өмнө нь 2012 оны Лондоны олимпод тугчаар сонгогдсон нэгэн. Зуны олимпын түүхэнд хамгийн олон удаа тугчаар сонгогдсон хүн бол жүдоч Б.Бат-Эрдэнэ билээ. Тэрбээр 1988, 1992, 2000 оны олимпод тугчаар сонгогдсон түүхтэй.

Харин түүнээс хойш хоёр дахь удаагаа тугчаар сонгогдсон хүн бол Б.Сэр-Од. Тэрбээр энэ талаар “Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө. Марафон гүйлтээр олимпын наадамд зургаан удаа оролцсон түүх үгүй. Өдий зэрэгтэй амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргахад хувь нэмрээ оруулсан олон хүнд талархаж буйгаа илэрхийлье. Миний хувьд олимпын бэлтгэлээ Японд базааж байна. Маргааш Япон руу буцна. Тэндээсээ шууд Парисыг зорихоор болсон. Зургаа дахь олимпын наадамд бүх сэтгэл зүрхээ зориулж уралдахаа амлаж байна” гэж ярьсан юм.

ЗУНЫ ОЛИМПЫН ТУГЧ

ОнНэрТөрөл
1964Ч.НайданДугуй
1968Х.БаянмөнхЧөлөөт бөх
1972Б.ЖамсранЧөлөөт бөх
1976З.ОйдовЧөлөөт бөх
1980З.ДүвчинЧөлөөт бөх
1988Б.Бат-ЭрдэнэЖүдо
1992Б.Бат-ЭрдэнэЖүдо
1996Д.СумьяабазарЧөлөөт бөх
2000Б.Бат-ЭрдэнэЖүдо
2004Д.НямхүүЖүдо
2008М.БаяржавхланЖүдо
2012Б.Сэр-ОдХөнгөн Атлетик
2016Б.ТэмүүлэнЖүдо
2020Ө.Дүүрэнбаяр, О.ХуланЖүдо, сагсан бөмбөг
2024Б.Сэр-Од, О.ЕсүгэнХөнгөн Атлетик, бокс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *