Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Унгараас баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын иргэн “Т”-г Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран саатуулан баривчилсан байна.

Уг этгээд нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бус бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд гадаад улсад оргон зайлж Турк улсад орогнож байгаад Унгар улсад ирж Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагааг зохион байгуулж уг этгээдийг баривчилсан юм.

Шилжүүлэн авчрах ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-тай хамтран зохион байгуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *