Аймгуудын наадмаас 11 арслан цолтон төржээ
Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд Улсын даян аварга Н.Батсуурь түрүүлж Дархан аварга болсон билээ. Түүнчлэн 21 аймгаас 16 аймгийн наадам болжээ. Одоогоор /2024.07.17/-ны өдрийн байдлаар аймгуудын баяр наадмаас 11 шинэ арслангууд төрсөн байна.
Тодруулбал,
Архангай аймгийн баяр наадамд Хайрхан сумын аймгийн заан Г.Мөнхбаяр,
Баян-Өлгий аймгийн баяр наадамд Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек,
Булган аймгийн баяр наадамд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав,
Говь-Алтай аймгийн баяр наадамд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга,
Дорнод аймгийн баяр наадамд Аймгийн харцага П.Жаргалсайхан,
Завхан аймгийн баяр наадамд Их-Уул сумын харьяат, аймгийн нэмэх начин Д.Дэмиддорж,
Сэлэнгэ аймгийн баяр наадамд Сайхан сумын харьяат аймгийн заан О.Төрбат,
Өвөрхангай аймгийн баяр наадамд Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж ,
Төв аймаг аймгийн баяр наадамд Дэлгэрхаан сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар,
Ховд аймгийн баяр наадамд Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай,
Хөвсгөл аймгийн баяр наадамд Галт сумын харьяат сумын заан Н.Дэмбэрэлцэрэн нар шинэ цол авчээ.
yut8cv
3swa22