11 өдөр эрэн хайсан иргэний цогцсыг олжээ
Дорнод аймаг, Хөлөнбуйр сум, гуравдугаар багийн “Баян-Уул” гэдэг газарт долдугаар сарын 12-ны өдөр иргэн У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” голын усанд осолдсон байж болзошгүй одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан.
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 123 км замыг туулан 14:41 цагт очиж иргэн У /45 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж мөн өдрийн 16:10 цагт анх осолдсон газраас зүүн зүгт голын урсгал дагуу 15 км зайтай тус багийн “Долоон бургас” гэдэг газар усны мандал дээр цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажиллав.