Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 45 хувьтай байна
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна.