Парис 2024: Эхний өдөр Монголын 7 тамирчин өрсөлдөнө
Олимпын наадмын эхний өдөр Монголын 7 тамирчин Парисын тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулахын төлөө хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
- Эхний тэмцээнийг мэргэн буудагчид маань эхлүүлэх ба холимог багийн хийн урт бууны 10 метрийн урьдчилсан дасгалд Нянтайн Баяраа, Оюунбатын Есүгэн нар маань 15:00 цагт онч мэргэнээ сорино.
- Тэдний араас жүдогийн татамид Э.Ариунболд, Б.Баасанхүү нар гарч ирэх хуваарьтай.
- Дараа нь мэргэн бууч Э.Даваахүү хийн гар бууны 10 метрийн дасгалд оролцох бол боксчин М.Энхжаргал 21:00 цагт рингэнд гарч эхний тулааныг хийнэ.
- Хамгийн сүүлд дугуйчин Б.Жамбалжамц дугуйн замын эрэгтэй ганцаарчилсан Time Trial төрөлд уралдана.