Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын бэлтгэл ажилтай танилцав
Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгажээ.
Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил эд өрнөж буй. Хоёр жил дараалан Ковид-19 цар тахлын улмаас улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж буй. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд иргэдийн автомашиныг тусгайлан бэлдсэн зогсоолд зогсоож, Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчлэх юм. Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажлууд эхэлсэн бөгөөд, гаднах тохижилт болон ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийж эхэлжээ.