Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно
Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим санд байршуулсан.
Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч шалгана уу.