Аянгад ниргүүлж 460 гаруй мал нь хорогдсон 2 өрхөд дэм хайрлах хандивын аян өрнүүлжээ
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км/ өчигдөр /2024.08.08/ өдрийн 01:00 цагийн орчим 2 залуу өрхийн 460 гаруй бог мал аянгад цохиулж, хорогдон хот нь харласан харамсалтай үйл явдал тохиогоод буй.
Тиймээс тэдний сэтгэлзүй болон бусад зүйл дээр нь сумын ард иргэдийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэн залуучууд нэгдэн сайн үйлсийн аянг өрнүүлээд байна.
Монголын өв соёлоо тээж яваа залуу малчдадаа сэтгэлийн дэм хайрлахыг хүсвэл /ХААН БАНК 5300199008 Б.Лхагважав/ хандивын аянд нэгдээрэй. Холбогдох утас: 88029488, 88035603