Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд сэлэхээр орж живжээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т энэ сарын 13-ны өдрийн 17:21 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг наймдугаар сарын 14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.