2 машин мөргөлдөж, 1 хүн төмөр хийцэд хавчуулагджээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .. дугаар  хорооны “Задгай”-д 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 18-ны өдрийн 16:07 цагт хүлээн Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчдыг очиход иргэн Т-ийн  “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн  “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *