ӨНӨӨДӨР: ИЗНН-аас мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны Пүрэв гаригт болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.

09:00 цагт

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд эхэлнэ.

17:00 цагт

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд нээнэ.

09:00 цагт

-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт  “Holiday Inn Ulaanbaatar”-ын II дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99122141

09:00 цагт 

-“Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал 9:00 цагт Чингис хаан Үндэсний музейн 7 давхарт болно. Утас:99051914

12:00 цагт

-ИЗНН-аас  мэдээлэл хийнэ.

-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *