УИХ-ын байнгын хороод хуралдана

Өнөөдөр /2024.08.22/-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Төсвийн байнгын хороо хуралдана. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Их засаг танхимд 11 цагт хуралдаж “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Тэгвэл Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг хийх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *