Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарийг өнөөдрөөс өөрчиллөө

Зам засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт оруулж байна.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 17-ны өдрийн хооронд зөвхөн даваа, пүрэв гарагт 17.40 цагт буюу цагийн дараа хөдлөх бөгөөд Чойр өртөөгөөр 22.26-22.44 цагт өнгөрч, Сайншанд өртөөгөөр 02.55-03.45 цагт өнгөрч Замын-Үүдэд 09.06 цагт хүрнэ.

Аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн хооронд зөвхөн даваа пүрэв гарагт 18.30 цагт буюу нэг цаг 50 минутын дараа хөдлөх бөгөөд Чойр өртөөгөөр 23.10-23.24 цагт өнгөрч, Сайншанд өртөөгөөр 04.53-05.50 цагт өнгөрч Замын-Үүдэд 10.35 цагт хүрнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *