Авто худалдааны уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэлх замыг шинэчилж байна

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл, “Энхжин” худалдааны төвөөс “Номин” агуулах хүртэл авто замыг наймдугаар сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хааж, шинэчилж байгааг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

зураг

зураг

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Өмнө нь “Номин” худалдааны төвийн уулзвараас Тахилтын уулзвар хүртэлх авто замыг шинэчлээд байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *