СБД-ийн 31-р сургуульд 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтанд орлоо

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31-р сургуульд 420 суудалтай өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглагчид хүлээлгэн өгөөд байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ийнхүү энэ хичээлийн жилд ашиглалтад оруулав. Тус сургууль нь үндсэн хоёр давхар барилгатай бөгөөд гуравдугаар давхарт өргөтгөлийг барьж, хичээлийн 15 анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *