Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий эхний өдөр Б.Бат-Энэрэл мөнгө, Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ
Перу улсын нийслэл Лима хотод өчигдөр жүдогийн өсвөрийн ДАШТ эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 48 орны 403 жүдоч оролцож байгаагаас манай улсаас Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу улсыг зорьсон билээ.
Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн, П.Алтанцоож, 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл, Б.Цолмон-Од, охидын 40 кг-ийн жинд Б.Эгшиглэн нар хүч сорилоо. Тэднээс хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл мөнгө, 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.