Н.Номтойбаяр: Унаж байгаа төслийг кноп, техникийн асуудал гарлаа гэж дахин санал хураалгаж байна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсвийн тухай болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Ирэх оны төсөв есдүгээр сарын 15-аас эхэлж арваннэгдүгээр сарын 15 хооронд батлагдана. Төсөөлөл нь үйл ажиллагааны хөтөлбөртэйгөө хэр уялдах. Эцсийн дүндээ төгрөгийн худалдан авах чадамж хэр сайжрах юм.
Хуулийн төслийг урд өдөр нь өгөөд маргааш нь хэлэлцүүлээд байгаа. Энэ нь засгийн газарт таатай нөхцөлийг бүрдүүлж байна. 126 гишүүдийн 90-ээд хувь нь шинэ гишүүн ажлын алба ч бүрдүүлж амжаагүй, зарим нь өрөөндөө ч ороогүй байгаа. Ийм төвхнөж амжаагүй үед маш хурдацтайгаар хуулийн өөрчлөлтүүдийг хийж байна.
Хамгийн гол нь хуулийн хүрээнд шийдэгддэг асуудлыг шинэ гишүүд нь мэдэхгүй байгаа. Урд нь парламентад сууж , сөрөг хүчин хийж байсан мань мэтийн хүнд дадлага туршлага нь байгаа.
Гэтэл урд орой нь материал өгөөд маргааш нь шууд чуулганаар хэлэлцүүлээд байнгын хороон дээр унаж байгаа асуудлыг кноп, техникийн асуудал гарлаа гэж дахин санал хураалгаад байгаа.
Яахав кнопын асуудал байгаа. Би ч ганц, нэг удаа харсан. Гэхдээ, хариуцлагатай хуулиуд дээр “Кноп” яриад сууж болохгүй” гэлээ.
Б.Билгүүн