Монголын онгоцонд тэжээвэр амьтны тусгай суудал гаргадаг болсон ч “зорчигчид” эсэргүүцэв
Монгол Улсын агаарын тээврийн компанийн зорчигчид “нохойтой зорчигч”-ыг хөөсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Иргэдийн дургүйцлийг хүргээд байна.
Тодруулбал, Өөрийн тэжээвэр нохойны хамт нисэхээр төлөвлөсөн эмэгтэй нислэгийн тийзээ захиалахдаа нохойтой нисэхэд шаардлагатай баримт бичгүүдийг хавсаргаж зорчих эрх авсан байна. Гэвч чиглэлийн нислэгтээ суухаар онгоцонд орох үед зорчигчид “бөөстэй юмтай нисэж чадахгүй. Нохойны амьсгалсан агаараар амьсгалж чадахгүй” гэхчлэн дургүйцлээ илэрхийлснээр тэд онгоцноос хөөгджээ.
Энэ явдлын үеэр нисэх багийнхан тухайн зорчигч нохойг эрүүл мэндийн бүхий л шаардлагыг хангасан бичиг баримттай гэдгийг тайлбарласан байна. Гэвч зорчигчид олноор нэгдэж хүчтэй эсэргүүцсээр нохойтой эмэгтэй онгоцноос буусан талаараа цахим сүлжээнд нийтэлжээ. Түүний нохой 1 кг жинтэй бөгөөд шаардлагын дагуу суудал захиалсан байжээ.
Эндээс олон улсад хэдийнээ жишиг болсон энэхүү тэжээвэр амьтан тээвэрлэлтийг Монголын агаарын тээвэр нэвтрүүлснийг иргэд мэдээгүйн харагдаж байгаа юм. Иймд бид тэжээвэр амьтанд зориулсан нислэгийн стандарт шаардлагыг хүргэж байна.
Энд зөвхөн МИАТ ХК-ийн тэжээвэр амьтан тээвэрлэх жишгийг онцолж байна
Тус компани зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Харин суудал захиалгад гэрийн тэжээвэр амьтан авч явах тухай зохих AVIH/PETC кодыг, гэрийн тэжээвэр амьтны савтайгаа бохир жин, савны савны урт, өргөн, өндөр 3 талын хэмжээс баталгаажуулж олгодог аж.
Тухайн тэжээвэр амьтан нь орох болон дамжин өнгөрөх орнуудын шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба
- эрүүл мэндийн бичиг
- гэрийн тэжээвэр амьтан хээлгүй болохыг тодорхойлсон бай,
- галзуугийн вакцин хийлгэсэн тодорхойлолтыг суудал захиалга хийх болон нисэх буудалд бүртгэл хийхэд үзүүлэх,
- БНСУ, Япон зэрэг улсууд галзуугийн вакцины хариуг гэрийн тэжээвэр амьтны биед суулгасан чип дээрээс уншуулж байж тухайн улсад оруулах шаардлагатай тул зорчих улсууд руу зорчих тохиолдолд чиптэй байх зэрэг шаардлагыг тавьдаг байна.
Харин тухайн тэжээвэр амьтныг ар тээш хэлбэрээр агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэхэд:
Тухайн гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 5 кг – аас хэтрэхгүй, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 115 см–ээс хэтрэхгүй. Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байх ёстой. Харин тухайн нислэгийн суудал захиалга их байгаа тохиолдолд бүртгэлийн явцад таны гэрийн тэжээвэр амьтныг агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх магадлалтай. Агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэгдэх амьд амьтан. AVIH буюу тэжээвэр амьтан нь агуулах савыг нийлүүлээд 42 кг-аас хэтрэхгүй байх ёстой байдаг байна.
Энэхүү шаардлагуудыг бүрэн хангасан тохиолдолд тухайн тэжээвэр амьтан тусгай суудлуудаар зорчих боломжтой.