ӨНӨӨДӨР: Иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн өдөрлөг зохион байгуулна
Есдүгээр сарын 19-ний өдөр болох үйл явдлын тойм:
9:30 цагт: АХБ-наас зохион байгуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн өдөрлөгийг Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.
11:00 цагт: Монголд анх удаа болж буй “Wellbeing” Эрүүл амьдралын экспо-гийн хэвлэлийн бага хурал Спортын төв ордны 303 тоотод болно. Утас: 9535-5025
14:00 цагт: “Big Show”-ны зохион байгуулагч, уран бүтээлчид “Төв цэнгэлдэх хүрээлэнд” хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:80182811
-НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Ногоон технологи-2024” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Нэрт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсны 50 насны ойд зориулсан “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн Улаанбаатар хотын нийтийн номын санд энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
-“Цайны их зам” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш болно.