Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална

Үндэсний орон сууцжуулалтын хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов.

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ.

Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов.

Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё” хэмээлээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *