СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймэрт өртөж нэг иргэн нас баржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, гал түймрийн 34 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Алба хаагчид хоёр иргэний аюулгүй байдлыг ханган, 51 тэрбум 65 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гал түймэрт өртөж нэг иргэн нас барж, таван гэр, долоо байшин шатсан харамсалтай явдал болжээ.
Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж байгаа тул пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөв.