11-11 төвд боловсролын салбартай холбоотой өргөдөл гомдлыг биечлэн хүлээн авч, шийдвэрлэж байна
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд боловсролын салбарынхан ажиллахад 21 иргэн ирж биечлэн уулзаж, 11-11 утсанд 46 өргөдөл ирж нийт 67 өргөдөл, гомдол, саналыг бүртгэгджээ.
Гомдол саналыг ангилан авч үзвэл:
Барилга байгууламж, орчны аюулгүй байдал-9
Удирдлагын ёс зүй, харилцаа-4
Хүүхдийн хөгжил хамгаалал эрх-3
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа, хүртээмж-32
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ-1
Элсэлт, бүртгэлтэй холбоотой-2
Эцэг эхчүүдэд чиглэсэн хүүхдийн эрхийн тухай ойлголт, эерэг хүмүүжлийн талаарх сургалтыг нэмэгдүүлэх-2
Дээд боловсролын салбарт дутагдалтай байгаа орон тоон дээр ахмад багш нарыг академич, профессор зэргээс үл хамааран ижил шаардлага, нөхцөл тавьж ажиллуулах тэгш боломж бүрдүүлэх-3
Политехник коллеж төгссөн төгсөгчдийн боловсролын баримт бичгийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх-2
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн санхүүжилт-1
Сургуулийн хоол үйлдвэрлэлийн талаар-7
Шүүмж-1 бүртгэгджээ.
11-11 төвд боловсролын салбартай холбоотой өргөдөл гомдлыг биечлэн хүлээн авч, шийдвэрлэж байна
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2024 оны есдүгээр сарын 27-ноос өнөөдрийг дуустал Боловсролын салбартай холбоотой санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллана.