Их нарангийн гудамж болон Хужирбулангийн замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 26, 36-р хороо, Их нарангийн гудамжны авто замыг хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор аравдугаар сарын 8-ны 22:00 цагаас аравдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог гурван чиглэлийн автобус доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилж байна.

  • Ч:46 “Улаанчулуут – Их наран – Вокзал”
  • Ч:57 “Улаанчулуут – Их наран – МУИС”
  • Ч:57б “Алтан овоо – Улаанчулуут – Их наран – МУИС”

Мөн Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Хужирбулангийн эцсээс урагш төв зам хүртэл авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор аравдугаар сарын 9-ний 08:00 цагаас аравдугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл хэсэгчилсэн хааж, нийтийн тээврийн нэг чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулжээ.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Ү:23 Хужирбулангийн эцэс-Офицеруудын ордон
зураг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *