Зах, худалдааны төвүүд баасан гарагт ажиллахгүй

Монгол Улсад аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт Баасан гарагт буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амарна.

Тухай өдөр худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй бөгөөд аравдугаар сарын 10-ны Пүрэв гарагаас 13-ны Ням гараг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай Хотын даргын захирамж гарчээ.

Түүнчлэн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн цагдаа, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн газар болон дүүргийн Засаг дарга нар хяналт тавих аж.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *