Нийтийн тээврийн Ч:4 “5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог” чиглэлийг хааж, М:4 чиглэл дэх автобусны тоог нэмэгдүүлжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг бууруулах үүднээс Ч:4 “5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог” чиглэлийг хааж, өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-наас М:4 “Цамбагарав-Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ.